Universal
Studios болон Illumination Entertainment хамтран 1971 онд хэвлэгдэж
байсан Dr. Seuss-ын "The Lorax” хэмээх хүүхдийн номоор нэгэн сонирхолтой
хүүхэлдэйн кино хийх болсон тухайгаа 2009 оны долдугаар сарын 28-нд
мэдээлж байсан. Харин удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан энэхүү
кино энэ оны 3 сарын 2-нд Dr. Seuss-ын 108 насны ойгоор АНУ-д нээлтээ
хийсэн билээ. Хүүхдийн олон номоороо алдаршсан Dr. Seuss 1991 онд 87
насандаа таалал төгссөн юм. Уг хүүхэлдэйн кино нь нээлтээ хийсэн
даруйдаа олон долоо хоног дарааллан BoxOffice-г ашиг орлогоороо тэргүүлж
шуугиан дэгдээгээд байсан кино юм байна.

+ comments + 1 comments
chingunjav
Post a Comment