Харийн хүмүүс дэлхий дээр байдаг, түүнийг зохицуулж байдаг байгуллага бол Хар Хувцастангуудын байгууллага билээ. Энэхүү 112 минут үргэлжлэх киног Барри Соненфелд найруулж, Этан Кохэн, Ловел Кунингхам нар зохиолыг бичиж, Вилл Смит, Томми Лий Жонс болон Жош Бролин нар гол дүрийг бүтээжээ. Кино зураг авалтыг Bronx, New York City, New York, USA газруудад хийжээ.
Madagascar 3 - Монгол хэлээр
Alex арслан, Marty тахь, Gloria усны үхэр, Melman анааш нар Африкт амьдрахаас залхаж гэртээ буюу буцаад New-York амьтны хүрээлэнд очихоор шийднэ.Тэд замдаа Европоор дайрах бөгөөд өөрсдийгөө далдлахын тулд санаандгүй явуулын циркийхэнтэй таарна. Улмаар тэд циркийн амьтад шиг тоглолт үзүүлэх ба киноны сүүлд юу болохыг киноноосоо хүлээн авч үзээрэй.
The Lorax- Монгол хэлээр
Universal
Studios болон Illumination Entertainment хамтран 1971 онд хэвлэгдэж
байсан Dr. Seuss-ын "The Lorax” хэмээх хүүхдийн номоор нэгэн сонирхолтой
хүүхэлдэйн кино хийх болсон тухайгаа 2009 оны долдугаар сарын 28-нд
мэдээлж байсан. Харин удаан хугацааны турш хүлээлт үүсгээд байсан энэхүү
кино энэ оны 3 сарын 2-нд Dr. Seuss-ын 108 насны ойгоор АНУ-д нээлтээ
хийсэн билээ. Хүүхдийн олон номоороо алдаршсан Dr. Seuss 1991 онд 87
насандаа таалал төгссөн юм. Уг хүүхэлдэйн кино нь нээлтээ хийсэн
даруйдаа олон долоо хоног дарааллан BoxOffice-г ашиг орлогоороо тэргүүлж
шуугиан дэгдээгээд байсан кино юм байна.
Snow white & Huntsman
Цасан гоогын ээж багад нь нас барсанаар эцэг нь өөр эхнэр авах болно.
Тэрэн хотон санаат хатан байх ажээ. Төд удалгүй хааныг хөнөөснөөр хаан
суудлыг хатан авна. Охиныг 18 нас хүрхэд түүнийг алах гэж оролдох боловч
тэрээр зугтаж амжих бөгөөд ойд тэрээр 7одой, анчинтай таарж, мөн
багадаа хамт тоглодог байсан найзаа олох бөгөөд хатан хаанаас салан
амьдардаг болсон улсынхаа эргэдтэй нэгдэж хатан хаанаас хаант улсаа
буцааж авахын тулд дайтах юм.
The Amazing SpiderMan
Хүүхэд байхдаа өнчирсөн Петер Паркерыг авга ах Бен, авга эгч Шийн нар өсгөдөг. Бусад өсвөр насны хөвгүүдийн адил Петер өөрийгөө хэн болохыг, цаашид хэрхэн амьдархаа ойлгохыг хүснэ. Петер өөрийн анхны хайр болох Гвен Стэйсид дурлаж тэд хамтдаа хайр, итгэл, нууцын төлөө тэмцэнэ. Петер эцгийнхээ нууц цүнхийг олсноор эцэг эхийнхээ сураггүй алга болсон шалтгааныг хайж эхлэх бөгөөд ул мөр нь түүний эцгийн хуучин хамтрагч болох Доктор Курт Коннорын лабортори руу хөтлөх болно. Хүн аалз болон Коннорын хувирсан дүр болох Гүрвэлийн хооронд тэмцэл эхлэх ба Петер амьдралаа өөрчилж, супер хүчээ ашиглан баатар болно.




